ЖАГСААЛТ: Дуудлага худалдаагаар зарагдах автомашины АЗЫН ДУГААРУУД
							 2021 оны 1 сарын 15						
						
					
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.
- Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд
 - Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
 - Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 төгрөг
 - Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
 - Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
 

| 
									 Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв
 								 | 
							
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								
								
								
								
								
							
								
								
								
								622795
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс












