Шүүгчид үндсэн цалингаас гадна онцгой нөхцөл, удаан жилийн нэмэгдэл авна
2021 оны 1 сарын 14
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хүрээнд шүүгчдийн цалин хангамжийн асуудал ихээхэн анхаарал татаж байгаа юм. Шүүгчийн үндсэн цалин аль шүүх дээр ажиллаж байгаагаас хамаарч харилцан адилгүй байна. Анхан шатны шүүгч 2.2 сая, давж заалдах шатны шүүгч 3 сая, дээд шатны шүүгч 4 сая гаруй төгрөгийг авдаг гэнэ.
Шинэ хуулиар үндсэн цалин дээр нэмэгдэж онцгой нөхцлийн нэмэгдлийг хуучин 25 хувиас 40 хувь болж нэмэгдүүлж, мөн удаан жилийн нэмэгдэл өгөхөөр хуульчилжээ. Харин зэрэг дэвийн нэмэгдэл өгөх шаардлагагүй, ялгаварласан асуудал болно гэж үзжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
622781
4 эможи
зочин
2021-01-14 17:06
Монголын шүүгчид хурааж авсан хар тамхиа зардаг биз дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс