БХТ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын байршлын ТОВХИМОЛ гарна

2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд барилгын материалын түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, илрэлийн байрлал болон барилгын материалын үйлдвэрийн байршлын судалгааг хийлээ. Судалгааны мэдээлэлд тулгуурлан “Барилгын материалын эрдэс, түүхий эдийн орд, илрэлийн байрлал”, “Барилгын материалын үйлдвэрийн байршил”-ын газрын зургийг тус тус шинэчлэн хэвлүүлсэн. Тэгвэл энэхүү байршлын зургаар товхимол хэвлүүлэхээр болжээ.

Энэхүү товхимолд барилгын материалын түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг барилгын дулуу /дайрга/, шавар, шохойн чулуу, каолин, гөлтгөнө зэрэг 21 төрлөөр ангилан ордын нэр, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаар, огноо, хүчинтэй хугацаа болон эзэмшигчийн хаяг, холбоо барих утас гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүд багтах юм.

Түүнчлэн барилгын материалын үйлдвэрийн нэрийг төрөлжүүлэн ангилж тухайн барилгын материал үйлдвэрлэгч ААН-ийн ажлын төрөл, хаяг байршил, технологийг заавар, тохирлын гэрчилгээ, барилгын материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн мэдээлэл болон бусад холбогдох мэдээллүүд багтах аж.

Эх сурвалж: Барилгын мэдээлэл эмхэтгэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622744
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up