Ерөнхий сайд асан С.Баярын 12 тэрбум 443 сая төгрөгийн үнэ бүхий ХӨРӨНГИЙГ ХУРААН авлаа
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас 3 сая 569 мянган ам. Доллар буюу тухайн өдрийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг мөн 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авлаа.
Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн Ч.Даваанямын хэрэг дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-йорк хотод байрладаг 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан мөнгө угаасан үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл хийх үеэр хэлэв.