УЕПГ: Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 12 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.4 дахин өссөн

2021 оны 1 сарын 13

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Улсын Ерөнхий Прокурорын газраас хэвлэлийн хурал хийж, Прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлыг танилцууллаа. 

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:

Прокуророос нийт 2,256,125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467,544 хэргээр буюу 26,1 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 1.701.182 буюу 75.4 хувь нь Нийслэлд, 554.943 буюу 24,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 97,3 хувийг нь Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалгаж, шийдвэрлэжээ.

Зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудаар нь авч үзэхэд:

  • Цагдаагийн байгууллага 2195801 буюу 97.3 хувь,
  • Мэргэжлийн хяналт 6,561 буюу 0.3 хувь,
  • Гааль 871 буюу 0.03 хувь,
  • Татвар 3,057 буюу 0.1 хувь,
  • Гадаадын иргэн харьяатын газар 945 буюу 0.04 хувь,
  • Бусад байгууллагууд нийт 48,890 буюу 2.1 хувийг тус тус хүлээн авч шалгажээ.
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 2 хувиар өсөв

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн байдал:

  • 2230563 буюу 99 хувийг нь шийтгэл оногдуулж,
  • 20293 буюу 0,8 хувийг нь шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж,
  • 2693 буюу 0,1 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор хянаад, хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлт 81.9 хувиар өсөв.

Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 2019 онд 515, 2020 онд 937 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 422-оор буюу 81,9 хувиар өссөн бол биелэлт нь 6.6 хувиар өссөн.

Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт буурч, зарим төрлийн зөрчлийн хэргүүд багагүй хувиар өсөв

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.983.700 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар, хулгайлах зөрчил 1604 удаа гарч өмнөх оны мөн үеэс 40 хувиар тус тус буурсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9516 удаа үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2919 буюу 2.7 дахин, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3049 буюу 2.4 дахин өссөн.

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2019 онд 14, 2020 онд 1,432 гарч 102 дахин өссөн байна.

Прокурор Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үеэр 1580 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллав
  • Улсын Их хурлын ээлжит сонгуулийн явцад 1580 гомдол, мэдээллийг шалгаснаас 139 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн, 1306 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 26 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 98 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна.
  • Орон нутгийн ээлжит сонгуулийн явцад 700 гомдол, мэдээллийг шалгаснаас 34 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн, 624 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 11 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 18 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 13 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.
Прокуророос зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах чиглэлээр олгосон зөвшөөрөл 3.2 дахин өслөө

Прокурор зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах чиглэлээр нийт 2422 зөвшөөрөл олгосон нь өмнөх оны мөн үеэс 1653-аар буюу 3.2 дахин өсчээ. Нийт зөвшөөрлийн 57 буюу 2.3 хувийг нь орон байранд үзлэг хийх, 923 буюу 38 хувийг нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 1411 буюу 58.2 хувийг нь хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, 31 буюу 1.2 хувийг нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад тус тус олгосон байна.

  • Прокурор эрх бүхий байгууллагад хийсэн хяналт, шалгалтын явцад илрүүлсэн зөрчил 46,8 хувиар өссөн байна.
  • Прокурор эрх бүхий байгууллагад нийт 403 удаа шалгалт хийж 3099 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 988 буюу 46,8 хувиар өссөн байна.
  • Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор прокурорын шаардлага 69 бичсэн бөгөөд шаардлагын мөрөөр 285 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622730
0 эможи

keyboard_arrow_up