34 удаа орон байрны хулгай хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

2021 оны 1 сарын 12

Arslan.mn

Төв аймаг, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан бусадтай бүлэглэж орон байранд хууль бусаар нэвтэрч, 34 үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Эрүүгийн хуульд Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Мөн Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол 6 сар-1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6сар-1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. 

Arslan.mn

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622707
0 эможи

keyboard_arrow_up