Авлигатай тэмцэх газарт 2020 онд авлигын 314 хэрэг бүртгэгджээ

2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 онд 360 хэрэг бүртгэгдсэний 314 (87.2%) нь авлигын гэмт хэрэг байна.

Бүртгэгдсэн 314 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд

  • 219 (63.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 67 (19.5%) нь хахууль авах,
  • 40 (11.7%) нь хахууль өгөх,
  • 7 (2.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 7 (2.0%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах,
  • 3 (0.9%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622676
0 эможи

keyboard_arrow_up