Цагдаа болон гадаа үүрэг гүйцэтгэж буй сонсогч нарт халдаг улавч түгээжээ
2021 оны 1 сарын 09
УОК-ын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад 53600 ширхэг халдаг улавч олгосон гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
Тодруулбал эргүүл, хяналт шалгалт, тусгаарлах байр, орон сууц, гэрийн тусгаарлалтын объектын хамгаалалт, Улаанбаатар хотруу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудад үүрэг гүйцэтгэж буй бүх алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт халдаг улавч түгээжээ.
Японд үйлдвэрлэсэн тус улавч нь удаан хүйтэн орчинд ажилладаг хүмүүст тохиромжтой бөгөөд уутнаас нь гаргаснаас хойш 14 цаг халуунаа барьдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
622623
4 эможи
Баадай
2021-01-10 18:29
өндөр үнээр аваад бүрэн тоноглолоо гээд б.сан камераа ашиглаж ажлаа хийгээч.Яах гэж тэр их мөнгийг үрсэн юм бэ?
unshigch
2021-01-09 11:03
good
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс