Эмээлтэд хөнгөн үйлдвэр байгуулах төслийг хэлэлцлээ

2014 оны 7 сарын 24

Өнөөдөр 14 цагт Хангарьд ордонд Нийслэлийн удирдлагын ээлжит хуралдаан боллоо. Тус хурлаар Хан-Уул дүүрэгт  Хөнгөн үйлдвэрийн технолгийн парк цогцолбор байгуулах, налайх дүүрэгт барилгын материалын үйдлвэрийн технологийн цогцолбор байгуулах болон бусад 7 асуудлыг хэлэлцэхээр боллоо. Тус хуралд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, дээрх төслийн ажлыг хариуцсан Нийслэлийн  экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгч нар оролцлоо. Хурлын эхэнд төслийн ажлыг хариуцсан Т.Бат-Эрдэнэ төслийн тухай танилцуулсан бөгөөд Хөнгөн аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар Хөнгөн аж үйлдвэр хөгжих, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болох, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл бий болохоос гадна хөгжлийн шинэ бүсэд байгуулагдах учраас дагаад хот тэлэх гэсэн олон давуу талуудтайг тэрээр онцолж байлаа. Тус төсөл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг Нийслэлийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн алслагдсан дүүргийг хөгжүүлэх гэсэн бодлогтой уялдаж байгаа бөгөөд  Хан-Уул дүүргийн 13-р хорооны /Эмээлт/  нутаг дэвсгэрт арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах зориулалтаар нийт 214 га газарт байгуулахаар төсөлдөө тусгажээ. Уг төслийг Э.Бат-Үүл хувийн хэвшлийнхэтэйгээ сайн ярилцаж, тэдний санал бодлыг тусгаж, тус үйлдвэрийг барих ажилд татан оруулах хэрэгтэй. Энэ үйлдвэрийг байгуулснаар Монгол орны хөгжилд бас нэг хөшүүрэг болох учиртай мөн уг үйлдвэрийг нийслэл төдийгүй Засгийн газар дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Ийнхүү тус үйлдвэр байгуулах ажлыг дараагийн ажлын хэсэгт хүлээлгэж өгөхөөр боллоо.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6226
0 эможи
keyboard_arrow_up