АНХААР : Хулгайн замаар зорчвол тээврийн хэрэгслийг хураана
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой автозамаар Өмнөговь аймар руу хүн тээвэр хийсэн 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэнд 13 зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн Дархан-Уул аймаг руу хүн тээвэр хийсэн 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэнд 11 зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байгаа ба зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах санал шүүхэд гаргахаар ажиллаж байна.