1-р сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр болжээ
2021 оны 1 сарын 07
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, 1-р сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нэг онгоц явуулах шийдвэрийг УОК гаргалаа. Энэ онгоцоор 150-160 иргэн эх орондоо ирнэ. Эхний ээлжинд өнгөрсөн оны 11 сард хүсэлтээ илгээсэн хүмүүсийг авна.
БНСУ руу МИАТ компани карго нислэг хийгээгүй. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ дипломат ажилтнуудаа тээвэрлэх ажлыг хийхдээ МИАТ-ын онгоцыг хөлсөлсөн. ЭСЯ-ны 30 ажилтан, НҮБ-ын хоёр, манай улсын таван иргэн ирсэн. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622580
0 эможи
Mrs
2021-01-07 19:10
Гадаад орнуудад мутацад орсон вирусын гаралтай корона их тархаж байна. Зарим улс хилээ хааж байна, ийм нөхцөлд гаднаас хүн оруулна гэдэг бол маш өндөр эрсдэл дагуулна. Хэцүү үед байгаа монголчуудаа аврах нь зөв боловч бусад монголчуудаа бас бодох хэрэгтэй шүү. Авчирахаар бол тусгаарлалтыг маш сайн хэрэгтэй.
mongol
2021-01-07 19:05
Ichsen xun alna gej ene baix daa odoo neg yavax nee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс