Э.Энхболд: 2020 онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 111 хүн амь насаа алдсаны 89 нь явган зорчигч

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослын талаарх мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд: 2020 онд  улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 430 хүний амь хохирсон байна. Амь хохирогчдын

  • 32 хувь нь явган зорчигч
  • 32 хувь нь жолооч 

Үлдсэн хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд байсныг хэлэв.

Өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 111 хүн амь насаа алдсанаас 89 тохиолдол буюу 79 хувь нь явган зорчигч байжээ.

Зам тээврийн ослоор 2020 онд 542 хүүхэд холбогдсон дуудлага бүртгэгдэж, 64 хүүхэд амь насаараа хохирсон байна. Үүнээс 23 нь ээж, аав, асран хамгаалагч, ойр тойрныхоо хүмүүсийн буруутай үйлдлээс болж хашаандаа, гудамжиндаа амиа алджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622566
0 эможи

keyboard_arrow_up