НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 1488 дуудлага ирснээс 570 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2021.01.07-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1488 дуудлага ирснээс 570 нь яаралтай тусламж, 869 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1792 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2023 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 32 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 132 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 128 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!