Шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэлснийг ХНХЯ мэдээлэв.
Тус яам ажил олгогч, даатгуулагчийг дэмжихээр нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төсөл боловсруулсан.
Хуулийн төслийг 2020 оны арван 12-р сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлж, заасан хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм.
Хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллагыг 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоо гарчээ.