Хан-Уул дүүрэг Логоны уралдаан зарлаж байна

2014 оны 7 сарын 24

Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой 2015 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг  болгон ашиглах зорилгоор БЭЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/-г нийт зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаж байна.

Ерөнхий  шаардлага:

Монголын аж үйлдвэрийн ууган гал голомт болох Хан-Уул дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий  4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

Лого нь дүүргийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
Хан-Уул дүүргийн үндсэн логотой уялдсан байх бөгөөд, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.
Лого нь өндөр нягтралтай (600 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программынөргөтгөлөөрболон JPEG, GIF өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамтinfo@khanuul.mn цахим хаягаар ирүүлэх буюу Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 403 тоот өрөөнд file хэлбэрээр авчирч өгнө.
Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тодорхой бичсэн байх
 Хүлээн авах хугацаа: 

2014 оны 07-р  сарын 08-наас 08-р сарын 01-ны хооронд

Шалгаруулалт:   
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, Хан-Уул дүүргийн цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал:
Хамгийн  шилдгээр шалгарсан нэг бүтээл 1 000 000 төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тусгай байрт шалгарсан 3 бүтээлийг Хан-Уул дүүргийн Засаг даргын шагналаар шагнана.

Уралдааны талаар лавлах утас: 344477, 99064665

                                                                      ХУД-ийн Засаг Даргын Тамгын Газар 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6225
0 эможи
keyboard_arrow_up