ЭМЯ: 12 сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд ЯАРАЛТАЙ шинжилгээ өгнө үү
2021 оны 1 сарын 05
Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Ингээд нийтдээ 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Ачтан эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн иргэд өөрт ойр байрлах шинжилгээний цэгт очиж шинжилгээ өгнө үү. Ингэхдээ амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622479
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс