ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
2021 оны 1 сарын 04
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулав.
Иймд,
- Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх,
- Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,
- Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
- Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг сануулж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622450
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс