ЭМЯ: Иргэдийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс явж байхыг үгүйсгэхгүй
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын тухайд маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 104, хөнгөн 269 хүн эмчлэгдэж байна. Өмнө нь гарсан 4-5 том голомтыг хяналтын дараах 14 хоногийн ажиглалтад шилжүүлсэн.
Харин Баянзүрх дүүргийн тухайд маш том голомт гарсан. Үргэлжлэх хугацаа дуусаагүй байна. Голомтын хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй. Бид 400 орчим хавьтлыг 14 хоногийн хяналтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоогоор 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан ажиглалт хяналтад аваад байна. Хоёрдагч хавьтал 2,000 гаруй хүн байгаа. Баянзүрхийн голомтоос гэр бүлийн хүрээнд дам хавьтлууд үүсэж байгаа. Мөн 1-2 тохиолдлын эх уурхайг тогтоогоогүй байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд цар тахлыг халдвараас сэргийлэх шаардлагатай байна" гэв