Хөвсгөл нуурын хоолойн мөс нимгэн байгаа учир зорчихгүй байхыг анхааруулж байна

2021 оны 1 сарын 02

Arslan.mn

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдөр цаг агаар тогтуун дулаан байгаа учраас иргэд гэр бүлээрээ салхинд гарч гол мөрнөөр зорчих, мөсөн дээгүүр гулгах зэрэг тохиолдол их байна.

Ялангуяа өнөөдөр Хөвсгөл нууран дээгүүр хүүхдээ чаргаар чирэх, гулгах, автомашин болон явганаар олон иргэд зорчсон байна.  Хүйтний улирал эхэлж гол мөрөн, нуурын ус хөлдөлт үүсэж байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж.

Тодруулбал Хөвсгөл нуурын хоолой Эгийн хоолой орчим мөс нимгэн хөлдөлттэй байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлж явган болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтынх газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622406
0 эможи

Хөв
2021-01-03 13:13
Оюун ухааны хомсдолтой, тархины багтаамж муутай хүмүүсийг цөөлөх арга бол тэднийг дураар нь тавих. Тэгээд л болоо.
Зочин
2021-01-03 02:59
Зочин
2021-01-02 13:37
keyboard_arrow_up