СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор орон нутагт хоёр хүн амиа алджээ
2020 оны 12 сарын 28
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 175 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.
Ноцтой зам, тээврийн ослыг дурдвал:
- 2020.12.27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Тoyota Ist маркийн автомашин онхолдож, дотор нь зорчиж явсан 20 настай, эрэгтэй амиа алджээ.
- 2020.12.27-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Haojin маркийн мотоцикл онхолдож, жолооч 65 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.
Мөн өдрүүдэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, орон нутагт 18 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622349
0 эможи
Зочин
2020-12-29 05:36
Зочин
2020-12-28 16:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс