Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1дүгээр сарын 4-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
31-нээс нутгийн баруун хэсгээр цас орж, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Хур тунадас: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд 6-11м/с, 1-3-нд говь талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байх төлөвтэй байна.