БХТ-ийн захирал Ц.Амарсанаа МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2020 оны 12 сарын 28

Arslan.mnМонгол Улсын барилгын салбарын бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчид, үе үеийн барилгачиддаа шинэ оны баярын мэнд дэвшүүлье.

Улиран одож буй 2020 онд та бид хамтын хүчээр эрүүл мэнд, эв нэгдэл, итгэл найдвараа хадгалан үлдэхийн зэрэгцээ улс орны хөгжлийн тулгуур болсон барилга бүтээн байгуулалтын салбарын ажлуудаа ч амжилттай үргэлжлүүлж, ажил үйлсээ урагшлуулсан  хариуцлагатай он жил байлаа.

Барилгын хөгжлийн төвөөс 2020 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас онцлон дурдвал: 

  • Монгол Улсын Хүн Амын Нутагшилт, Суурьшлын Хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө  боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, хот суурин газруудыг хамруулан Хот байгуулалтын үнэлгээний тайланг 11 иж бүрдэл газрын зургийн хамт боловсруулж, хүлээлгэн өглөө.
  • 2212 барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг  магадлалын нэгтгэсэн  дүгнэлтээр баталгаажуулж, Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй 511 төсөл арга хэмжээнд барилга байгууламжийн захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд ажиллалаа. 
  • Барилгын салбарын инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах  сургалтын үйл ажиллагааг  цахим хэлбэрт шилжүүлж 1298 мэргэжилтнийг цахим сургалтад хамруулсан байна.

Эрүүл мэндийн яамны захиалгаар эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний барилгууд,  Боловрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр, Соёлын яамны захиалгаар Соёл спортын зориулалттай барилга байгууламжууд, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар инженерийн шугам сүлжээ, үерийн далан, цэвэрлэх байгууламжууд,  зэрэг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий, улс оронд нэн чухал шаардлагатай барилга бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулж, иргэн, айл өрх, албан байгууллагуудын тав тухтай орчинд ажиллаж амьдрах, хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаадаа бид бүхэн баяртай байна.

Эх орныхоо хөгжил, ирээдүй хойчийн сайн сайхны төлөө, ард иргэдийнхээ ая тухтай амьдралын төлөө хүчээ нэгтгэж, барилга, бүтээн байгуулалтын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, бидний ажлыг дэмжиж,  сэтгэл,  зүтгэл гарган хамтран ажилладаг та бүхэнд  чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Айлчлан ирж буй 2021 онд Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиох түүхэн цаг хугацааг та бид хамтдаа угтах гэж байна. 
Шинэ он танд болон таны гэр бүлд аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээлийн дээдийг бэлэглэх болтугай.

 

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622330
2 эможи

Зочин
2020-12-28 16:44
Зочин
2020-12-28 12:15
Ц.Амарсанаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up