НОК: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1,027 автомашин нэвтэрсэн бол 1,121 автомашин гарчээ

2020 оны 12 сарын 25

Arslan.mn

 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм. 

Дээрх хугацаанд товчоодоор 1,027 автомашин нэвтэрч орсон бол 1,121 тээврийн хэрэгсэл гарсан байна. 

Нийт 3,820 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622292
0 эможи

keyboard_arrow_up