Улаанбаатар хотын гудамж талбайд нийт 350 гаруй амралтын талбай байгууллаа

2014 оны 7 сарын 24

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байгаа юм. Тодруулбал, Канад Улсын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байршуулсан байна. Эдгээр сандлыг үндэсний үйлдвэрлэгч “Badarch and Son” компани гүйцэтгэжээ.  Түүнчлэн Монголын хог хаягдлыг боловсруулах холбоотой хамтран харанхуйд гэрэлтдэг сандлыг хаягдал шилээр үндэсний үйлдвэрлэгч “Экологи Кристал стоун” компани хийж Чингисийн талбай орчмоор 20 ширхэгийг байршуулжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6215
0 эможи
keyboard_arrow_up