Жолооч нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

2020 оны 7 сарын 22

Arslan.mn

“Яараад яахав дээ” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Мөнххаан сумын авто замын хяналтын постоор дамжин өнгөрч буй жолооч нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ.

Мөн хөдөөгийн замд зорчиж буй жолооч нарын алжаалыг тайлах зорилгоор цэнэг бэлдмэл, ус ундаа зэргийг тараажээ. Жолооч болон зорчигчдод зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл, яриа таниулга хийсэн байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын талархлыг ихээр хүлээжээ. Улмаар жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохоос гадна, бусад жолооч нарыг ч мөн адил уриалах болно гэдгээ цагдаагийн алба хаагчдад уламжилсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620768
0 эможи

keyboard_arrow_up