"Буянт-Ухаа-1" сонгон шалгаруулалт маргааш болно

2014 оны 7 сарын 24

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууцнаас бүрддэг бөгөөд захиалагчийг сугалаагаар тодруулж байгаа юм. Эхний захиалагчдыг тавдугаар сард тодруулсан бол хоёр дахь шатны азтай захиалагчдыг энэ сарын 25-нд буюу маргааш 15.00 цагт Спортын төв ордонд шалгаруулахаар болжээ.

 

Энэ нь нийт 323 орон сууцны эрхийг олгох сугалаа  бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд болох юм.

Дашрамд дурдахад “Буянт-Ухаа 1” хорооллын нийт 28 орон сууцны барилгын Улсын комиссын акт гарч дууссан тул орон сууцанд хамрагдах журмын дагуу иргэд байраа сонгож, төлбөрийн асуудлыг шийдсэн  иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч эхлээд байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6204
0 эможи
keyboard_arrow_up