Гуравдугаар сургууль 2015 онд ашиглалтанд орно

2014 оны 7 сарын 24

2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон билээ. Эдгээр сургуулиудын нэг нь Монгол III дунд сургууль орсон юм. Монгол III сургуулийн барилгыг 2012 оны хичээлийн жил хаасны дараа буюу зургаадугаар сарын дундуур нурааж, цоо шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан ч 2014 онтой золгоод байна. Гэвч өнөөг  хүртэл тус сургуулийн барилгын ажил хийгдэж эхлэх эсэх нь тодорхойгүй байсаар 2013 оны намар сургуулийн хуучин барилгыг нурааж энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эхэлсэн аж. Монгол III сургуулийн сурагчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд IV сургууль дээр бага ангийн сурагчид гурван ээлжээр, 16 дугаар сургууль дээр дунд, ахлах ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэж байгаа юм. Тус сургуулийн барилгын ажил 2015 оны есдүгээр сарын 1-ны өдөр ашиглалтад орох юм.

Одоогийн байдлаар газар шорооны ажил нь дуусчихсан суурийг нь найман сарын нэгэн гэхэд дуусгаад карказ угсралтын ажилдаа орох юм байна.  Монгол III сургуулийн барилгын ажлыг “Алтанбулаг трейд” гэх компани гүйцэтгэж байгаа бөгөөд хүйтэртэл угсралтын ажлыг бүрэн дуусгаж гадаад, дотоод засал чимэглэлийн ажлыг нь 2015 онд хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6202
0 эможи
keyboard_arrow_up