110 эмнэлгийн зөвшөөрлийг цуцална
2014 оны 7 сарын 24
Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 2014 оны эхний зургадугаар сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа өгөөгүй байгаа байна. Эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд ч ажлаа тайлагнаагүй аж.
Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газраас холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаагүй, өнгөрсөн он болон энэ жилийн эхний зургаан сарын тайланг өгөөгүй дээрх 110 нэр бүхий эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн комисст хүргүүлсэн бөгөөд комисс ирэх долоо хоногт хуралдаж цуцлах эсэхийг шийдэх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6197
0 эможи