Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ
2020 оны 8 сарын 31
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Казахстан-Улаанбаатар чиглэлийн ОМ-7166 тусгай онгоц өнөөдөр орой 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн юм. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ.
Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудал, “Багабаян” амралтын газарт тусгаарлах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619533
0 эможи
Зочин
2020-08-31 13:25
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс