Цахим тоглоомын газрууд 16 хүртэлх насны хүүхдэд ҮЙЛЧЛЭХГҮЙ

2020 оны 8 сарын 30

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг  баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан. 

Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, дараах түр журмын дагуу ажиллах юм. 

Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619522
1 эможи

Зочин
2020-08-30 11:54
keyboard_arrow_up