СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг томилов

2020 оны 8 сарын 29

СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг томилов

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлсөн билээ. Харин тэдний оронд СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, Нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томилсон байна. 

П.Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд улсад 32 жил ажиллаж байгаа аж. Үүнээс төрийн албанд долоо дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай байна. 

Д.Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсчээ. Тэрбээр 39 жил төрийн албанд ажилласан туршлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619519
0 эможи

Зочин
2020-08-30 11:01
МАХН-ыг самарсан нөхдүүдийн нэг л байна. Өмнөх нөхөдүүдээс яасан ч дээр биш.
Зочин
2020-08-29 18:14
keyboard_arrow_up