ЭМД-аараа улс, хувийн эмнэлгээс сонгож үйлчлүүлдэг болно
2020 оны 8 сарын 29
2020 оны төсвийн тодотголыг батлахтай хамт Эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоонд өөрчлөлт оруулах Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд эрс өөрчлөлт хийж, иргэнээ дагасан санхүүжилтийн механизмыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд гүйцэтгэлийнхээ хэмжээгээр цалин урамшуулал авдаг болох, эмнэлгийн үйлчилгээ сайжрах зэрэг томоохон өөрчлөлтүүд гарна гэж хууль санаачлагчид үзэж байна. Тухайлбал,
- Бүх шатны эмнэлэг, эмийн сан, ЭМД, иргэнийг холбосон цахим систем бий болгоно.
- Хөнгөлөлттэй эмийг бүх шатны эмнэлгийн эмч бичиж, бүх эмийн сан олгодог болно.
- Иргэд эрүүл мэндийн даатгалаараа улсын болон хувийн эмнэлгээс сонгож үйлчлүүлдэг болно.
- Эмийн чанарыг сайжруулж, үнийг бууруулна.
Эх сурвалж: NEWS.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619515
1 эможи
Зочин
2020-08-30 11:44
Чинбүрэн эмч бидний дотор үнэхээр чанагдсан болохоор иргэдййн зовлонг бүрэн ойлгож ёстой ард иргэдийн төлөө амь нас,амьдрал ахуйн,боломж бололцоог харж гэрт орсон, биед мэдрэгдсэн шийдвэр гаргахад үнэн нөлөөж чадаж байгаад баярлахын дээдээр баярлаж байна.Ийм л хүмүүс бидний дуу хоолой болох ёстой юм шүүдээ. Мөн Хүрэлсүх ерөнхий сайдад баярлаж бна.
ИРГЭН
2020-08-29 18:53
ХЭН Ч ИНГЭЖ АРД ИРГЭДЭЭ БОДСОН АЖИЛ ХИЙЖ БАЙСАНГҮЙ.БАЯРЛЛАА УЛАМ ИХИЙГ ХИЙГЭЭРЭЙ.
Зочин
2020-08-29 11:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс