ШШҮТ онцгой шинжилгээний объектод ашиглах тусгай тоноглол бүхий гурван машинтай боллоо
2020 оны 8 сарын 28
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл он гарсаар харьяа байгууллагуудад шаардлагатай байсан 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийгээд байна.
Энэ удаа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тусгай тоноглол бүхий гурван автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр “Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Эдгээр автомашиныг шуурхай алба буюу хэргийн газрын үзлэгт оролцох, онцгой шинжилгээний объектод ашиглах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619505
0 эможи
Зочин
2020-08-28 15:25
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс