ШӨХТГ фэйсбүүк, твиттэр хаягаар гомдол хүлээн авдаг болно
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ тус газрыг олон нийтэд нээлттэй болгох, хүнд суртлыг арилгах, хувийн сургуулийн төлбөрийн асуудал, зарагдсан барааг буцаахгүй гэх бичигдээгүй дүрмийг халах, ломбардын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг ажлыг эхлүүлээд байгаа. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа иргэд, хэрэглэгчидтэй хамтран ажиллах тогтолцоог бий болгож Иргэний зөвлөл байгуулах шийдвэр гаргаснаа мэдээлжээ.
Тодруулбал Иргэний зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд 3 нь иргэний нийгмийн байгууллагаас, үлдсэн 6 хүн нь түүврийн аргаар сонгох юм байна.
Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг хурдтай, үр дүнтэй болгох чиглэлээр иргэдийн гомдлыг цахимаар авдаг систем нэвтрүүлэх, төрийн албатай холбоотой гомдлыг нэр, усгүй хаягаас ирүүлсэн ч хүлээн авдаг байх, сошиал орчинд хамгийн түгээмэл ашиглагдаж буй платформ буюу фэйсбүүк, твиттер хаягаасаа ШӨХТГ-ын хаяг руу гомдлоо таглахад бид шууд хүлээж авах программыг нэврүүлэхээр ажиллаж байгаа юм байна.