Улаанбаатарт өдөртөө 17-19 градус дулаан байна
Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 8 дугаар сарын 27-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 градус дулаан байна.