Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 08 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар үүлшиж, бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төв, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.