СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цонжин болдог“-ийн замд хоёр машин мөргөлдөж дөрвөн сартай хүүхдийн амь нас хохирчээ

2020 оны 8 сарын 25

Arslan.mn

Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Өчигдөр л гэхэд дөрвөн сартай хүүхэд авто машины ослоор эндсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, наймдугаар сарын 24-ний 19:18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Цонжин болдог” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч дөрвөн сартай хүүхдийн амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.

 

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619414
0 эможи

Ах нь
2020-08-25 16:54
Нялх хүүхдийн машинд тавидаг нас насаараа сандал, суудал, хэвтэр ч гэх үү юм байгаагүй байх, Приусныхан ядуу царайлаад тийм сандал тавицан яваа нь харагдахгүй л юм байна
Зочин
2020-08-25 12:45
keyboard_arrow_up