Хортон шавьжаар бохирдсон хасарваань жимсийг хураан авч устгалд орууллаа
2020 оны 8 сарын 24
Иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Алтжин санаа” ХХК-ний “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуу дээр шавьжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдлоо.
Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619374
0 эможи
Зочин
2020-08-24 12:46
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс