Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан уулзалт боллоо

2020 оны 8 сарын 23

Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой, Нэгдсэн үндэстний байгууллагын 75 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудтай энэ оны 08 дугаар сарын 18-ны өдөр уулзаж Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аянг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтарсан ажиллагааг явуулах, тус гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын судалгааг хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, үйлдэгчид оноож буй ял шийтгэл, эрх зүйн орчныг судлах, малын хулгайн гэмт хэргийн талаарх судалгааг хамтран хийх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа  О.Амарсанаа нар болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Талууд уулзалтын хүрээнд 2020 оны сүүлийн хагаст тусгай “Ажлын хэсэг” байгуулж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ээр дамжуулан шийдвэрлүүлсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй биечлэн танилцах, Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтыг хянаж шалгах, хүний эрхийн сургагч багш нарыг дахин бэлтгэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619357
0 эможи

zochin
2020-08-24 21:44
hunii erhiin komiss uym hiimeer bn насанд хүрнэгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорих шийтгэлийг санаачилж их хуралд оруулаач ээ
keyboard_arrow_up