Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарынхан зөвлөлдөж байна
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт болж байна. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ:
Монгол Улсын хүн амын хөдөлмөр эрхлэх насныхандаа ажлын байр бий болгох хэрэгтэй. Ажлын байр, орон сууцны асуудал чухлаар тавигдаж байна. Гурван жилийн дараа 150 мянган айлын орон сууц барих зорилт тавьж байгаа. Манай яам дэд бүтцийн асуудал хариуцаж байна. Газар, шугам, сүлжээ, инженерийн байгууламж уялдаатай байх хэрэгтэй.
Төмрийн, цемент зэрэг барилгын үйлдвэрлэлийг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Ингэж байж 150 мянган айлын орон сууцыг хэрэгжүүлнэ. Барилгын материалын үйлдвэрлэл орхигдсон. Барилгын материалын үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлнэ гэв.