“Парк Ист” хотхоны 16 давхарт гал гарчээ
							 2020 оны 8 сарын 20						
						
					
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парк Ист” хотхоны баригдаж байгаа 16 давхар барилгын гадна өнгөлгөөний хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 12:18 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:26 цагт очиж, тус барилгын гадна өнгөлгөөний хөөс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								619318
								
								
							0 эможи
						Зочин 
2020-08-20 16:54
Зочин 
2020-08-20 15:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
