ВИДЕО: Явган хүний гарц дээр зам тавьж өгөөгүй 240 жолоочид хариуцлага тооцжээ

2020 оны 8 сарын 20

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 285 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 221 нь  зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Осол хэргийн улмаас нэг хүн гэмтсэн ба гудамж замд алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Явган зорчигчийг гарцаар гарах үeд зам тавьж өгөөгүй 240 жолоочийг Монгол Улсын  ЗТХ-ийн 14.7.38 дахь заалтаар арга хэмжээ тооцож учирч болох байсан осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч та бүхэн гарцаар гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх, хурд хэтрүүлэхгүй байх, сургууль цэцэрлэг орох болсонтой холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,  харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619310
1 эможи

Зочин
2020-08-20 16:54
Зочин
2020-08-20 09:29
keyboard_arrow_up