Хоёр иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон голд осолджээ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

64 настай болон 70 настай хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон голд сэлэх гэж ороод живж осолджээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн рчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл 6 км-т нийт 3 удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өчигдөр өглөө 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
619291
1 эможи

Зочин
2020-08-19 17:26
Зочин
2020-08-19 12:38
Зочин
2020-08-19 12:30
nastanguud arxiaar yaadag bnaa arxinaas ix ym bolj bna do
keyboard_arrow_up