ХАН-УУЛ дүүрэг ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС сэргийлэх сэрэмжлүүлэг түгээж байна
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-аас дүүрэгтээ эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхээр шат дараатай ажил өрнүүлж байна. Зарим орон нутагт тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор иргэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргэг хоёр төрлийн сэрэмжлүүлэг видеог дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн төвийн лед дэлгэцээр өдөрт 30 удаагийн давталттайгаар, ECO телевизээр өдөрт гурван удаагийн давталттайгаар тус тус хүргэн ажиллаж байна.
Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа зорчигч, явган болон автомашинтай иргэдэд сэрэмжлүүлэг бүхий 67 ширхэг гарын авлага тараажээ.
Манай улсад тарваган тахлын 11 тохиолдол гарснаас гурван тохиолдлын сорьц шинжилгээгээр батлагдаж, уг батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг илрүүлэн тусгаарласантай холбогдуулан тус халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл болон видеонуудыг Онцгой байдлын хэлтсийн www.hud.nema.gov.mn, Хан-Уул дүүргийн www.khanuul.mn сайтуудад тус тус байршуулсан байна.