СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны машины  жолооч явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 267 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 193 нь  зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон гэж  ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч П.Пүрэвханд мэдээллээ.

Өчигдөр согтуугаар 21 жолооч тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Мөн явган хүний  гарц дээр зам тавьж өгөөгүй 257 жолоочид зөрчлийн тухай хуулийн 14.7.38 арга хэмжээ тооцож ажилласан байна. 

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжин төвийн урд замд Beiben маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 46 настай эрэгтэй Б мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн өдрийн  03.00 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч 41 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
619282
3 эможи

Зочин
2020-08-22 20:42
Юу корона эмчилэж бна манайд арай дэндүү авто машинтайгаа эсвэл мөргөөд нээрээ сэтгэл эмтрэх юмаа хурдан энэ нь дээрээ доривтой арга хэмжээ аваасай
Зочин
2020-08-19 17:25
Зочин
2020-08-19 12:36
Зочин
2020-08-19 12:34
arxi arxi arxi bvx ymiig duusgaj bna sonsoj baigaa xvn bnuu
keyboard_arrow_up