Казахстан, АНУ-руу наймдугаар сард нэмэлт нислэг хийхээр болжээ
2020 оны 8 сарын 19
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр 2020 оны наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нур-Султан, наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр болжээ.
Нур-Султан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм байна.
Нэмэлт нислэг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4,240 гаруй иргэнийг эх оронд нь авчирч буй юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619279
0 эможи
Зочин
2020-08-19 17:25
Зочин
2020-08-19 12:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс