“Дархан арьс, ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажилд БНСВУ-тай хамтран ажиллана

2020 оны 8 сарын 18

Arslan.mn

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг 2020 оны 08 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид, тус аймагт хэрэгжүүлж байгаа “Дархан арьс, ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав. Мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлэх энэхүү төслийн хүрээнд, жилд 10 сая ширхэг хүртэлх арьс, шир, 11 000 тн хүртэлх ноос, ноолуурыг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн паркийг байгуулах юм.

Хатагтай Элчин сайд Доан Тхи Хыөнг 225.0 сая ам.долларын өртөг бүхий төслийн ажилд Вьетнам Улсын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, Вьетнамын арьс, шир боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Arslan.mn

Элчин сайдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзан, аймгийнхаа бүтээн байгуулалт, хөгжлийн стратегийн талаар танилцуулав.

Энэ үеэр аж үйлдвэрийн салбарт Вьетнам Улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, газар тариалангийн салбарт туршлага судлах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619270
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up