Сургуулийн хүүхдийн автобусыг оношилгоонд хамруулж байна
							 2020 оны 8 сарын 18						
						
					
Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснуудыг өчигдрөөс эхлэн техникийн үзлэг оношилгоонд оруулж байна. Хуваарийн дагуу үзлэг оношилгоо:
- 2020.08.17--нд Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт,
 - 2020.08.19-нд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт,
 - 2020.08.20-21-нд Баянгол, Сүхбаатар дүүрэгт тус тус болж,
 - 2020.08.24--нд давтан үзлэг болно.
 
"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014" стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн ТЦА хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог ийнхүү эхлээд байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								619263
								
								
							0 эможи
						Зочин 
2020-08-18 12:05
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
