Энэ сарын 9-нд тоглоомын талбайд 14 настай эрэгтэй хүүхэд нас баржээ
2020 оны 8 сарын 17

Энэ оны наймдугаар сарын 9-ны өдөр 22:00 цагийн орчимд Дархан-уул аймгийн Дархан сумын наймдугаар багт хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхэд нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн газар иржээ.
Тус дуудлага мэдээллийг Дархан-уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тус суманд оршин суух хаягтай 14 настай эрэгтэй хүүхэд нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
|
Эх сурвалж: ЦЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1
619251
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
