Б нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосныг илрүүлж, 230 грамм алтыг хураан авжээ

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулсан талаар өнөөдөр Экологийн Цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анура "Дархан-Уул аймгийн Дархан сум 4-р багийн 17-8 тоотод оршин суух Б нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн 230 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаваковш, алт угаах төхөөрөмж тус бүр нэгийг,  “Үзүүр сайхам" нөхөрлөл нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тус сумын 2-р баг Могойн гол" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн экскаваторын нэг ширхэг компютерийг эд мөрийн баримтаар хураан авч, ковш, алт угаах төхөөрөмж тус бүр нэгийг битүүмжилсэн. 

Мөн тус сум 2-р баг "Мягмарын ам" гэх газарт тус сумын 2-р багт оршин суух У, Ө, М, Ч нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон дөрвөн үйлдлийг илрүүлэн экскаватор зургаа, зил-131 автомашин тав, Алт угаах төхөөрөмж дөрвийг, Харганат" гэх газарт тус сумын 2-р багт оршин суух Т, Ц нар нь бусадтай булэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдлийг илрүүлэн экскаватор хоёр, ковш нэг, алт угаах төхөөрөмж хоёр, дизель нэг, усны насос нэгийг битүүмжлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа" гэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар баг “Мягмарын ам" гэх газарт иргэн М нь шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.  Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчдаар ууланд нуусан техник, хэрэгслийг бүрэн буулгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэх ажиллаж байна гэдгийг нэмж онцолсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
619244
2 эможи

зочин
2020-08-17 22:22
Тэр Мөнгөнхундага Сэлэнгийн цагдаагийн нөхөр гэж асар их шуналтай хувьдаа албаа дандаа хувьдаа ашигладаг албаа ашиглаж хувьдаа модны зах нээчихсэн эхнэрээ алаад шоронгоос гарсан төрсөн ахаараа БугантЁрөөд алт ухдаг байж болзошгүй гэсэн иргэдийн ам дамжсан яриа байдаг шүү тийм байж болзошгүй их сэжигтэй юм билээ.Шалгагдаж байхдаа байцаагчдаа 30 сая өгч мултарсан ч гэх шиг өөрөө ярьдагч гэх шиг сэжигтэй асуудлууд яригдаад удлаа.Ажлынхаа гадаа самбараас хүн гавлаж орхиод шээлгэж баалгахгүй олны өмнө тохуурхаж нөгөөх нь аргаа барж самбарын шил хагалж өөрийгөө дүрээд үхэхэд нь эмнэлэгт хүргэж өгчихөад эинэлэг дээр үхсэн гээд өөрийгөө аргалчихсан гэж ар гэр нь гомдолтой явдаг гэж Бугантын цагдаагийн даргаар оронд нь очсон цагдаа яриад явсан гэжаахийн гачин юмаа.
keyboard_arrow_up